Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А-89 дугаар тушаалыг үндэслэн Бэлчээр хамгаалах намрын арга хэмжээний бэлтгэл ажил болгон Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар, Ургамал, хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Бэлчээр хамгаалах арга хэмжээний сургалт дадлагыг Сумдын Засаг Дарга, Байгаль орчны хяналтын байцаагч, Хөдөө аж ахуйн тасгийн бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарын хүрээнд дараах байдлаар зохион байгууллаа.
Аймгийн Засаг Даргын Бэлчээр хамгаалах сургалт дадлага зохион байгуулах А/341 захирамжаар 9 сарын 21,22,23 өдрүүдэд 24 сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын байцаагч, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд 70 хүн оролцов.
Цаашид аймгийн засаг даргын захирамжаар бэлчээр хамгаалах хавар намрын арга хэмжээг зохион байгуулах төлөвлөн ажиллаж байна.