Завхан аймгийн Яруу сумын “Жаргалант мал” малын үржүүлэг технологи, ажил үйлчилгээний нэгжээс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А/336 дугаар тушаалаар батлагдсан “Сайжруулагч малын үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх технологийн журам”-ыг баримталж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны А/144 дүгээр тушаалаар батлагдсан “Төрөл бүрийн үүлдэр омгийн малыг үржүүлэх бүс байршилыг тогтоох тухай” журамын дагуу Сартуул үүлдрийн өсвөр 30 толгой хуц, Завхан-Буурал үүлдрийн өсвөр 30 толгой ухна, нийт 60 толгой шилмэл I-р ангийн хээлтүүлэгчийг 2017 оны А/71 дүгээр тушаалаар батлагдсан “Заавар батлах тухай” ангилалтын зааврын дагуу хувьсийн ангилалт хийж, хээлтүүлэгчийг дахин давтагдахгүй хувийн дугаар бүхий ээмэг, чипээр ялган тэмдэглэж, холбогдох мэдээллийг Малын үндсэн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан болон мал аж ахуйн нэгдсэн систем бүртгүүллээ.