card

Алсын хараа ба Зорилго

Алсын хараа:

Улсын тэргүүний  хүнс, хөдөө аж ахуйн газар, баруун бүсдээ тэргүүлэгч төрийн байгууллага байх

Зорилго:

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газрын эрхэм зорилго нь эдийн засгийн өсөлтийг хангахуйц хөдөөгийн хөгжлийг дэмжих, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд  үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүний чанар,  өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрчимтэй, үр ашигтай салбар болгоход оршино.

Захиргаа аж ахуйн алба

Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, хөдөө аж ахуйн салбарын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг стандартын дагуу явуулах ажлыг хариуцан ажиллаж байна.

Захиргаа аж ахуйн алба
Үйлдвэр, худалдаа үйлчилгээний алба

Үйлдвэр, худалдаа үйлчилгээний алба

Малчдын хоршоо, хөдөө аж ахуйн  бараа түүхий эдийн бирж, хөнгөн хүнс, худалдаа үйлчилгээ, газар тариалан хөгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна.

Мал үржлийн алба

Мал сүргийн үүлдэрлэг байдал, ашиг шимийн түвшинг дээшлүүлэх, нутгийн шилмэл омгийн малын генетик нөөцийг хамгаалах чиглэлээр мал сүрэгт ангилалт, үржлийн хянан баталгаажуулалт явуулж шилмэл хээлтүүлэгч нөхөн сонгох замаар цөм сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, бэлчээр хамгаалал, усан хангамжийг сайжруулах ажлыг хариуцан ажиллаж байна

Мал үржлийн алба

ХХААГазрын бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч