card

Үйлчилгээ

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэхэд шаардагдах материалын жагсаалт

  1. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлтээ ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газар, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээдэд гэж хаяглан албан бичгээр болон цахимаар ирүүлэх ба доорх зүйлсийг тусгасан байх. Үүнд:
    • Одоо эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл
    • Тодорхойлолтын зориулалт
    • Байгууллагын албан ёсны хаяг, утасны дугаар, цахим хаяг
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай тодорхойлолт. Дараах баримт бичгийн аль нэгийг хүчин төгөлдөрт тооцно. Үүнд:
    • Харъяа дүүрэг/сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт (даатгуулагчийн тоог тусгах)
    • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /цахимаар эсвэл ТҮЦ машинаас авсан тодорхойлолт/
  4. Өмнөх жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /www.e-tax.mn, маягт TT-02/
  5. Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан /www.e-balance.mof.gov.mn/
  6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /ТҮЦ машины лавлагаа эсвэл УБЕГ-аас авсан лавлагаа/
  7. Тус компанид 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг өөр компани байдаг бол тэдгээр компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тодорхойлолт, өмнөх жилийн санхүүгийн болон татварын баталгаажсан тайлангийн хуулбарыг хавсаргах 

Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгэнэ.