ЗАВХАН АЙМАГТ ШИНЭЭР ГАРГАСАН ИНЖЕНЕРИЙН ХИЙЦТЭЙ ГҮН ӨРМИЙН 7 ХУДГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.

A- A A+
ЗАВХАН АЙМАГТ ШИНЭЭР ГАРГАСАН ИНЖЕНЕРИЙН ХИЙЦТЭЙ ГҮН ӨРМИЙН 7 ХУДГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.

          Завхан аймагт шинээр гаргасан инженерийн хийцтэй гүн өрмийн 7 худгийг хүлээж авлаа.

          Энэ онд улсын төсөв болон аймгийн орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар Тэлмэн сумын Шургах багийн Дээд шургах, Завхан мандал сумын Олонбулаг багийн Дөрөөгийн хоолой, Дөрвөлжин сумын Тавантолгой багийн Ар сайхан, Түдэвтэй сумын Аргалант багийн Мод толгой /Саальт/, Цагаанхайрхан сумын Онц багийн Нарийн хөндий, Цагаанчулуут сумын Жавцаг багийн Хайрханы ар, Шилүүстэй сумын Хөгжил багийн Чавганцын дэл-д гаргасан 7 худгийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг хүлээж авлаа. Тус ажлыг Тэсийн бүрд ХХК хийж гүйцэтгэв.