СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

          Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Улсын Ерөнхий байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт шалгалтыг чангатгах тухай” 08-00-01/001/01 дугаар албан даалгаврыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газартай хамтран 24 сумын Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нарт салбарын сургалт зохион байгуулан ажиллаа.