Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд хоолны хордлогын таамагласан тохиолдол үүссэн байж болзошгүй талаар цахим мэдээллийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ахлан, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.
Шалгалтаар Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн албан шаардлага өгч, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.