Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээ “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Завхан аймгаас хүнсний үйлдвэрлэл эрхлэгч Завхан баялаг ХК, Мөнхөд Мандаг ХХК, Идэр сумын Анхил Дөрвөн Баатар ХХК-ийн 3 аж ахуйн нэгж, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Нийслэлчүүддээ сурталчлан оролцож байна. Үзэсгэлэн худалдаа 09 дүгээр сарын 16-23-ны өдрүүдэд үргэлжилнэ.