ЯРУУ, ЭРДЭНЭХАЙРХАН, БАЯНТЭС, БАЯНХАЙРХАН СУМАНД МАЛ АНГИЛЖ, ЯЛГАН ТЭМДЭГЛЭСЭН ТУХАЙ

A- A A+
ЯРУУ, ЭРДЭНЭХАЙРХАН, БАЯНТЭС, БАЯНХАЙРХАН  СУМАНД МАЛ АНГИЛЖ, ЯЛГАН ТЭМДЭГЛЭСЭН  ТУХАЙ

        Малд үзлэг, ангилалт хийх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 2 дугаар сарын  25-ны өдрийн А-45 дугаар тушаал болон Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан газрын даргын баталсан Үржлийн малд үзлэг ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, баталгаажуулах  ажлын  удирдамж, малд үзлэг ангилалт явуулах тухай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэрийн сайдын 2017 оны  А-71 дугаар тушаалаар баталсан заавар  зэргийг үндэслэн Сартуул үүлдрийн хонинд зохион байгууллаа.

                         
          Цөм сүр технологийн нэгжүүд, зарим сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн нартай  ХХААГ-ын дарга үзлэг ангилалт хийх гэрээ байгуулсны үндсэн дээр Эрдэнэхайрхан, Яруу, Цагаанхайрхан, Баянтэс, Баянхайрхан сумдад цөм сүрэгтэй салбар, нэгж, өрхүүдийн Сартуул үүлдрийн хонийг үзлэг ангилалтад хамруулж, ялган тэмдэглэх, гойд ашиг шимтэй мал шалгаруулах, шинээр хээлтүүлэгч тавих ажил хийгдэж 4,9 мянган мал хамрагдсан.  Ангилалтын үеэр цөм сүргийн завхан салбар, Сартуул үржүүлэг, технологийн нэгж 350 хуц хурга шинээр  сонгон тавьсан. Цөм сүргийн  салбар 1800, Баянхайрхан сум 406, Баянтэс 118, Яруу 447, Эрдэнэхайрхан сум 2100 мал нийт 4871 ялган тэмдэглэгээ хийгдээд байна.

            Аймгийн хэмжээний  бог малын 13,6 мянган  хээлтүүлэгчийг  үзлэг, атестатчлалд хамруулах ажлыг мал аж ахуйн алба зохион байгуулж, 24  сумын хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг технологийн нэгжүүд    хариуцан хийлээ

           Цөм сүргийн салбар 310 хуц, 20 ухна, мал үржүүлэг технологийн нэгжүүд 200 хуц, 80 ухна   малын чанарыг сайжруулахаар зах зээлд борлуулах, түрээсээр ашиглуулахаар бойжуулсан байна.