Завхан аймгийн Цөм сүргийн үржлийн төвтэй Цагаанхайрхан суманд ажилласан талаар

A- A A+
Завхан аймгийн Цөм сүргийн үржлийн төвтэй Цагаанхайрхан суманд ажилласан талаар

            2021 оны 6 сарын 15,16,17-ны өдрүүдэд Цагаанхайрхан сумын Баянбулаг багт Завхан аймгийн Цөм сүрэг үржлийн төвийн захирал Ж.Нямдорж, Ахмад мал зүйч Л.Лхасүрэн, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Батбаяр, Мал үржлийн албаны мэргэжилтэн О.Дулмаа, Г.Лхагвасүрэн, Жолооч Н.Төмөрбаатар, Улиастай сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Б.Баярмаа, Цагаанхайрхан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Д.Даваа, О.Оюунцэцэг, Цагаанчулуут сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Батбаяр, Хүүхдийн төлөө төвийн зурагчин С.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй Завхан аймгийн цөм сүргийн үржлийн төвийн малчин Э.Батнасан, Н.Балгансүрэн, Ц.Дамдинпүрэв нарын 3 өрхийн 1800 толгой хонь, 96 толгой ямаа нийт 1896  малд үзлэг ангилалт хийсэн. Үзлэг ангилалтын дүнг авч үзвэл 1800 хониос цөм сүрэгт 100, үржлийн сүрэгт 1220, зааз 180, эр сувай 230, 2-р ангид 70 толгой хонь тэнцсэн байна. 96 ямаанаас үржлийн 59, зааз 37 толгой ямаа тэнцсэн байна.