ЗАВХАН АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХЙУН САЛБАРЫН ХАВАРЖИЛТЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

A- A A+
ЗАВХАН АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХЙУН САЛБАРЫН ХАВАРЖИЛТЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2021 оны 5 дугаар сарын 22

Аймгийн хэмжээнд хаваржиж буй мал сүрэг

      Аймгийн хэмжээнд 24 сумын 116 багийн 9,3 мянган малчин өрийн 3580466 толгой мал, гадна Баянхонгор, Говь-Алтай аймгаас отроор 13,2 мянган мал хаваржиж, зусч байна.

Отрын мэдээлэл

          Өөрийн аймгийн Сантмаргаз, Цагаанчулуут, Улиастай, Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, Баянтэс зэрэг сумдад Алдархаан, Тэлмэн, Отгон, Шилүүстэй зэрэг сумын 17 өрхийн 45 хүн, 11856 толгой мал отроор явж байна.

           Гадна Говь-Алтай аймгийн Жаргалант суманд Алдархаан сумын 2 өрхийн 7 хүн, 911 толгой мал отроор зусаж байна.

        Завхан аймагт Баянхонгор аймгийн Бууцагаан, Баацагаан, Гурванбулаг, Баян-Овоо, Бөмбөгөр зэрэг 5 сумын 11 өрхийн 22 хүн, 9946 толгой мал, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Халиун, Тайшир сумдын 4 өрхийн 16 хүн, 3300 толгой мал отроор зусаж байна.

Мал төллөлт, төл бойжилт

         Мал тооллогын дүнгээр 1457,7 мянган хээлтэгч мал байгаагаас 90,6 хувь нь буюу 1317,2 мянган эх мал төллөнө. Төллөвөл зохих хээлтэгчийн  80,6 хувь буюу 1,061.7 мян эх мал  төллөснөөс 1,061,7 мян төл хүлээн авч тэдгээрийн 98,1 хувь нь буюу 1,038,5,0 мян төл бойжиж байна. Өнөөдрийн байдлаар гарсан төлийн 2,1 хувь буюу 22,9 мянган төл хорогдсон байна.

Малын хорогдол

         5 дугаар сарын 19-ний байдлаар аймгийн хэмжээнд тэмээ 5, адуу 2363, үхэр 2951, хонь 13277, ямаа 17429 нийт  36,0 мянган том мал  хорогдсон байгаа нь оны эхний малын 1,0 хувийг эзэлж байна. 4 дүгээр сарын 26-аас орсон нойтон цас, шөнөдөө хүйтэрч салхи шуургатай байсан нь том мал 11,1 мянгаар, төл мал 9,4 мянгаар нэмэгдэж хорогдоход нөлөөлсөн.

          Сумдаас хамгийн олон хорогдолтой нь Шилүүстэй 8550, Цагаанчулуут 7157, Отгон 5562, Их-Уул 2566, Цагаанхайрхан 2453, Яруу 1699, Улиастай 1619, Идэр 1515, Тосонцэнгэл 1284, Алдархаан 1058 мал хорогдсон нь нийт хорогдлын 92,8 хувийг эзэлж байна. Бусад 14 сумын хорогдол 7,2 хувийг эзэлж байна. (Сумдаас 5 дугаар сарын 19-нд өгсөн мэдээ)

Өвс, тэжээл

          Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу хуваарилагдсан 100 сая төгрөгийн эх үүсвэрээр аймгийн нөөцөд 140 тн өвс бэлтгэснээс үлдэгдэл Улиастай суманд 15 тн байснаас 4 дүгээр сарын 24, 25, 26-ний өдрүүдийн цас орж хүндэрсэн урд чиглэлийн сумдад олгосон ба Түдэвтэй суманд 30 тн үлдэгдэл нөөц өвс байна.

             Отгон сум Шилүүстэй сумаас 529 боодол өвс, 200 уут тэжээл, аймгийн нөөцөөс 190 боодол өвс, Шилүүстэй сум сумынхаа нөөцөөс 350 боодол өвс, мөн аймгийн нөөцийн үлдэгдэл задгай өвсийг, Цагаанчулуут сум Шүлүүстэйгээс 360 уут тэжээл, 100 боодол өвс, Улиастайгаас нөөцөөс 150 боодол өвс, хувь хүмүүсээс 450 боодол өвс, Идэр сум Тэлмэн сумын аж ахуйн нэгж, иргэдээс 830 боодол өвс, 50 уут тэжээл, Яруу сум Улиастайгаас 150 боодол өвс, 50 уут тэжээл татан авч малчид даа хуваарилсан ба Цагаанхайрхан, Алдархаан сумд тодорхой хэмжээний  өвс, тэжээлийг постоор дамжуулан хүлээн авч 4 дүүгээр сарын цас, шуургатай үед ашигласан байна.

Худаг, усан хангамж

           Аймгийн хэмжээнд сумын төв болон малын бэлчээрт нийт 642 худаг байна. Үүнээс сумын төвд 96 худаг байгаагаас 89 худаг хэвийн ажиллаж 7 худаг эвдрэлтэй байна. Хөдөө малын бэлчээрт 513 худаг байгаа бөгөөд үүнээс 397 худаг хэвийн ажиллагаатай, байршил, эвдрэлийн байдал, хэрэгцээ зэргийг харгалзан засварлах боломжтой 144 худаг, огт ажилладаггүй, дахин сэргээх, шинээр өрөмдөх шаардлагатай худгийн ором, тав 112  байна.

            Өнгөрсөн хавар сумдаас авсан захиалгаар 30 гаруй худаг шинээр гаргуулах санал ирүүлснийг эрэмбэлж, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-т хүргүүлсэн.

           Аймгийн 2021 оны Хөгжлийн төлөвлөгөөнд 100 сая төгрөгөөр бэлчээрийн 5 худаг говийн сумдад гаргахаар төлөвлөгдөж, тендер зарлагдсан боловч одоогоор гүйцэтгэгч тодроогүй байна.

Газар тариалан, хаврын тариалалт

         Аймгийн хэмжээнд 2021 онд үр тариа 1800 га, малын тэжээл 2100 га, төмс 200 га, хүнсний ногоо 156 га-д тус тус тариалах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

         Энэ оны тариалалтад дутагдах үрийн захиалгыг сумдаас авч нэгтгэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлсэн.

         Энэ оны хаврын тариалалтад үр тариа 257.7 тн, малын тэжээлийн үр 412.3 тн, төмс 11 тн, төл сонгино 2740 кг, хүнсний ногооны үр 93.7 кг дутагдахаар сумдаас захиалга ирүүлсэн.

          Монгол улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тариалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 142 дугаар тогтоолоор импортоор нийлүүлэгдсэн улаан буудайн үрийн үнийг 30 хувиар, тэжээлийн нэг наст болон нийллэг хальсан хучлагыг 50 хувиар, хүнсний болон хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувь хөнгөлж олгохоор болсон.

         Асгат, Тэс суманд үр тариа малын тэжээл тариалах, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Баруун бүсийн гурил тэжээл” ХХК, “Аг цонж” ХХК, “Жавхлант шим” ХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйн дэмжих сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр нийт 215 тн улаан буудайн үрийг гэрээ байгуулан авсан.

          Хамгаалагдсан хөрсний аж ахуйг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2.1 сая төгрөгийн 20х6 хүлэмжийн 10 ширхэг нийллэг хальсан хучлагыг гэрээ байгуулан авч Улиастай, Тэлмэн, Тосонцэнгэл сумын хүлэмжийн тариалан эрхэлж байгаа 13 өрхөд нийлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

           Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан үрийн хуваарийн дагуу 8 нэр төрлийн нийт 5.9 сая төгрөгийн 76.6 кг хүнсний ногооны, 160 кг сармисны, 1500 кг төл сонгины үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сантай гэрээ байгуулан татан авах  ажлыг зохион байгуулж байна. Дээрх хүнсний ногооны үрийг сумдын Хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан өрхийн тариалан эрхлэгчдэд захиалгын дагуу  хөнгөлөлттэй үнээр олгоно.

          Аймгийн төмсний тариаланд үрийн шинэчлэл хийх зорилгоор үр үржүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Элит үр” ХХК-наас Гала сортын 5.0 тн үрийг худалдан авч Улиастай сумын 13 иргэнд төмсний үр үржүүлэх гэрээ байгуулан олгосон.

          Хаврын тариалалтын бэлтгэл ажил, тариалалтын ажил эхлэхтэй холбогдуулан эхний ээлжинд вакцинд хамруулах шаардлагатай орон нутгийн 727 тариаланчийн нэрсийг гаргаж аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб, Эрүүл мэндийн газарт хүргүүлж эхний тун вакцинд хамруулсан.

          Улаан хальст сармисны тариалалтын технологийн хугацаа хөл хорионы дундуур эрт таарсан учир түргэвчилсэн оношлуурын шинжилгээний дүнг үндэслэн Улиастай сумаас нэгдсэн журмаар зөвшөөрөл олгож, цаг хугацаанд нь тариалалт хийх арга хэмжээг зохион байгуулсан.

          Тариалалтын явцын мэдээгээр үр тариа 400 га, малын тэжээл 50 га, төмс  43.5 га, хүнсний ногоо 23.5 га-д тариалалт хийсэн байна.

          Тариалалтад дугуйт трактор 54, анжис 29, үр тарианы үрлүүр 30, төмс үрлэгч 15, борной 35, бул 8, өргөн холбоо 5, сэндэчлүүр 5, гербицид цацах машин 4 ажилд бэлэн ажиллаж байна.

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ

        Аймгийн хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр 6, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 14, согтууруулах ундааны үйлдвэр 2, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх 0,5-1 тн хүчин чадалтай үйлдвэр, цех-9, хүнсний худалдаа үйлчилгээний 320 гаруй аж ахуйн нэгж, худалдааны 4 төв үйл ажиллагаа явуулж байна.

     Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон стратегийн хүнсний бүтээгдэхүүний хангамж болон хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний  үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол бий болгох үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг бараа бүтээгдэхүүний үнэ, хангамжийг тогтвортой төвшинд барьж ажиллаж байна.

      Хүнсний хангамж, нөөцийн судалгааг 24 сумын хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэгчдийн зоорь, агуулах дахь нөөцийн мэдээнд үндэслэн гаргаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газарт 7 хоногт 2 удаа тогтмол хүргэж, сумдад хүнсний хомстол үүсэхээс сэргийлж, татан авалтыг цаг хугацаанд нь зохион байгуулж ажиллав. Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний 15-150 хоногийн нөөц, хангамж байна.

       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч 1065 иргэн, хүнсний ачаа тээврийн 112 жолоочийн судалгааг гаргаж, аймгийн Онцгой комисс болон Эрүүл мэндийн газарт хүргүүлж, вакцины эхний тунд хамруулсан.

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР