Нээлттэй дуудлагын худалдааны зар

A- A A+
Нээлттэй дуудлагын худалдааны зар

Нээлттэй дуудлагын худалдааны зар

  1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 764 тоот тогтоолын дагуу “УАЗ 315122” маркын автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
  2. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

“Хүнс,хөдөө аж ахуйн газрын”  үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “УАЗ 315122 авто машиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

Товч танилцуулга: Улсын дугаар: ЗАА 64-68, Үйлдвэрлэсэн он 2006, Монгол улсад ашиглаж эхэлсэн он 2006, Өнгө: цагаан саарал.

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа

2021 оны 04 дүгээр сарын 05-ны Даваа гарагт 10.00 цагт

Дуудлагын худалдаа болох газар

Хүнс, хөдөө аж ахуйн газрын хурлын танхимд

Худалдах доод үнэ

500,000  (таван зуун мянган) төгрөг

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 25 хувь буюу 125.000 (нэг зуун хорин таван мянга) төгрөг

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 7 хоногийн дотор төлнө.

Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Хүнс, хөдөө аж ахуйн газар

Дансны дугаар: 100090019401 Төрийн сан

Дансны нэр: З. Хүнс, хөдөө аж ахуйн газар

 

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

            Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цаг хүртэл Хүнс, хөдөө аж ахуйн газрын 101 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. /хүсэлтийн маягт татах/ 

            Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

  1. Мэдээлэл авах:

            Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд ирж үзэж болох бөгөөд, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын /www.za.hhaag.gov.mn/ цахим хуудаснаас авна уу.

Лавлах утас: 99274584, 70462842

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
Утас: 70462842