Нэг. Удирдлага зохион байгуулалтын ажлын талаар:
- Төсвийн гүйцэтгэлийн 05 дугаар сарын мэдээг санхүүгийн программаас гаргаж аймгийн төрийн сангаар хянуулан ХХААХҮ-н яаманд хүргүүлсэн. Байгууллагын шилэн дансны мэдээллийг сар бүрийн 08-ны дотор системд байршуулан улирал бүр ХХААХҮ-н яаманд хүргүүлж байна. Байгууллагын бараа материалын тайланг нярваас хүлээн авч санхүүгийн программд боловсруулсан. Төрийн албаны цалингийн нэгдсэн системийн сургагч багшийн сургалтад 2020 оны 05 дугаар сарын 25-29-ны өдрүүдэд нягтлан бодогч Б.Саруул хамрагдаж байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг шинэчлэн боловсруулж оруулсан.
- 2020 оны 05 дугаар сарын байдлаар ирсэн албан бичиг 23, явсан бичиг 54, Газрын даргын Б тушаал 1, А тушаал 2 гарч мэдээ тайланг холбогдох газруудад хүргүүлж ажиллаа.
- Шинэ төрлийн короновирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай штаб ажиллах түр журмын дагуу байгууллага дээр шуурхай штабын жижүүрийн хуваарийг 2020.05.01-ний өдрөөс 2020.05.30-ний өдрийг хүртэл шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүргийг байгууллагын ажилтан албан хаагчид хуваарийн дагуу хийж гүйцэтгэж шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Аймгийн болон Улсын онцгой комиссын шийдвэр, холбогдох байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаж байна.
- Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтан албан хаагчид 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улиастай сумын Чигэстэй багийн тойрог хар замаас завсрын хороо хүртэл зам, жалга нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэж хогийн нэгдсэн цэгт өөрийн байгууллагын машин болон хот тохижилтын машинаар ачиж аваачиж буулгасан. Хуваарьт газрын хог хаягдлыг бүрэн цэвэрлэж байгууллага хариуцсан ажилтанд хүлээлгэн өгсөн.
- Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн Завхан аймгийн сумдын хөдөө аж ахуйн тасгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын удирдамжийн дагуу 05 дугаар сарын 20-23-ний өдрүүдэд Тэс, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Асгат сумын хөдөө аж ахуйн тасгийн ажлын зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд болон 7-н чиглэлээр хяналт шалгалтыг хийсэн бөгөөд хяналт шалгалттай холбоотой зөрчил дутагдлыг арилгах талаарх зөвлөмжийг сумдын хөдөө аж ахуйн тасгуудад хүргүүлэхээр ажиллаж байна.
Хоёр: Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны хийсэн ажлын мэдээлэл
- ХХААХҮЯамнаас олгосон 9 нэр төрлийн 71 кг хүнсний ногооны үрийг сумдын Хөдөө аж ахуйн тасагт хуваарь хийн олгох арга хэмжээг зохион байгуулсан.
- Тариалалтад ажиллах техникийн бэлэн байдлыг мэдээг сумдаас авч нэгтгэн ХХААХҮЯамны ГТХБЗГазарт хүргүүлсэн. Энэ онд хаврын тариалалтад гинжит трактор 1, дугуйт трактор 61, анжис 30, үр тарианы үрлүүр 33, төмс, хүнсний ногооны үрлүүр 15, борной 34, бул 8, өргөн холбоо 6, сэндэчлүүр 2, сийрүүлэгч 18, төмс, хүнсний ногооны бага оврын тракторын иж бүрдэл 7 ширхэг ажиллаж байна.
- Тариалалтын явцын мэдээг сумдаас долоо хоног бүрийн баасан, лхагва гарагуудад авч нэгтгэн ХХААХҮЯаманд мэдээлж байна. Тариалалтын явцын мэдээгээр аймгийн хэмжээнд үр тариа 880 га, тэжээлийн ургамал 22.5 га, төмс 79 га, хүнсний ногоо 21 га-д тус тус тариалалт хийж байна.
- Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг сумдын хаврын тариалалтын ажилтай танилцаж зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
- Сум хөгжүүлэх сангийн программд 4 сумын зээлдэгчийн мэдээллийг нэгтгэн төв сервер лүү илгээлээ. Одоогийн байдлаар 22 сум программд мэдээллүүдийн алдааг шалгаж дуусаад байна. Алдархаан, Завханмандал сумууд программд мэдээллийг оруулаагүй байна.
- Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн мэдээллийг 24 сумаар нэгтгэн гаргаж ХХААХҮЯам, ЖДҮҮХХБХЗГазарт хүргүүллээ. 2020 оны 05-р сарын 01-ны өдрийн байдлаар 982 зээлдэгч хугацаа хэтэрсэн байна.
- Ноолуур бэлтгэлийн арга хэмжээ малчдад ноолуурын урамшуулал олгохоор малчдын мэдээллийг 24 сумаас нэгтгэн ХХААХҮЯаманд хүргүүллээ. Нийт .... малчны А данс, регистрийн дугаар банкны дансны мэдээллийг хүргүүллээ.
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах дэд хороог аймгийн Засаг даргын 2020 оны 05-р сарын 18-ны өдрийн А/205 дугаар захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байна.
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар нийт 48 аж ахуйн нэгжийн 4.3 тэр бум төгрөгийн төслийг хүлээн авч бүртгэн, иж бүрдлийг шалгалтыг ажлын хэсэг байгуулах ажиллаж байна.
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 зүйлийн дагуу нийт 43 аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээгээр бүртгэлээ.
- Орон нутаг дахь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний бодит нөөцийн судалгааг гаргаж долоо хоног бүрийн Баасан гарагт нэгтгэн ХХААХҮЯ болон АЗДТГ-т хүргүүлэн ажиллаж байна.
- Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олгосон сүүний тоног төхөөрөмжийн ашиглалтын тайланг ХХААХҮЯ-д хүргүүлсэн.
- Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 2 үйлдвэрийн спиртийн зарцуулалт, хувиарлалтанд чиглэлийн дагуу хяналт тавиж ажилласан.
- 5 дугаар сарын 6-наас 5 дугаар сарын 8-ны хооронд команд штабын сургалт эхэлж санхүү нөөц хангалтын албаны штабын байранд цагийн байдлын кейс дээр ажиллаж шаардлагатай мэдээ, тайланг аймгийн онцгой комиссын штабт хүргэсэн.
Гурав: Мал үржлийн албаны хийсэн ажлын мэдээ
- 2020 оны 04 сарын 21-нээс 04 сарын 28-нд Эрдэнэхайрхан сумын 2200 толгой сартуул үүлдрийн хонь, Алдархаан сумын 2800 толгой сартуул үүлдрийн хонь, Дөрвөлжин сумын 4000 толгой Завхан буурал үүлдрийн ямаанд үзлэг, ангилалт хийгдсэн.
- 2020 оны 05 сарын 11-нээс 05 сарын 18-нд Их-Уул сумын 1506 толгой сарлаг, Тосонцэнгэл сумын 1500 толгой сарлаг, Эрдэнэхайрхан сумын 1500 толгой сартуул үүлдрийн хонь, Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Завхан аймаг дахь салбар Цөм сүргийн 2,3 мянган сартуул үүлдрийн хонинд үзлэг, ангилалт хийгдлээ.
- Ноосны урамшууллын программд малчдын мэдээлэлд тулгалт хийгдлээ.
- 2018 онд ангилалт хамрагдсан Дөрвөлжин сумын 1000 толгой бог малыг Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн систем хяналтын программын бүртгэлд орууллаа.
- Арьс шир, ноосны урамшуулал малчдын дансанд олгогдож эхэлсэнтэй холбогдуулан ажил хийгдэж байна.
- Аймгийн хэмжээнд 22 суманд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгууллаа.
- Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Отгон сумдын үзлэг ангилалтанд хамрагдсан 3000 гаруй толгой малыг Малын удам зүйн программд бүртгэлээ.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР