ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН 2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

A- A A+
ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН 2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Нэг. Удирдлага зохион байгуулалтын ажлын талаар:

1.    Төсвийн гүйцэтгэлийн 03-р сарын мэдээг санхүүгийн программаас гаргаж  аймгийн төрийн сангаар хянуулан ХХААХҮ-н яаманд хүргүүлсэн. Байгууллагын шилэн дансны мэдээллийг сар бүрийн 08-ны дотор системд байршуулан улирал бүр ХХААХҮ-н яаманд хүргүүлж байна. Байгууллагын бараа материалын тайланг нярваас хүлээн авч санхүүгийн программд боловсруулсан.

2.     2020 оны 03 дугаар сарын байдлаар ирсэн албан бичиг 37, явсан бичиг 22, Газрын даргын Б тушаал 5, А тушаал 13 гарч мэдээ тайланг холбогдох газруудад хүргүүлж ажиллаа.

3.    Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн Шинэ төрлийн короновирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай штаб ажиллах түр журам, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн А/05 дугаар тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн албаны гамшгаас хамгаалах шуурхай штабын удирдах бүрэлдэхүүнийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдөр байгуулсан. Тус тушаалын хавсралтаар Хүнс, хөдөө аж ахуйн албаны 2020.02.17-ний өдрөөс 2020.03.03-ний өдрийг хүртэл шуурхай штабын хариуцлагатай жижүүрийг үүргийг байгууллагын ажилтан албан хаагчид 24 цагийн турш хийж гүйцэтгэсэн. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн албаны 2020.03.03-ний өдрөөс 2020.03.31-ний өдрийг хүртэл 24 цагийн шуурхай штабын хариуцлагатай жижүүр хийх хуваарийг улсын онцгой комиссын шийдвэрээр сунгаж хариуцлагатай жижүүрийн үүргийг хийж гүйцэтгэж шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Аймгийн болон Улсын онцгой комиссын шийдвэр, холбогдох байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаж байна.

4.    Монгол усад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн XI хурлын шийдвэр, Аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/360 дугаар захирамж “Чиглэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны  өдрийн А/14 дугаар тушаалаар “Ажлын цагийг богиносгосон цагаар ажиллуулах тухай” шийдвэр гаргаж жирэмсэн эмэгтэйчүүд 0-12 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хоногт 2 цагаар, бусад ажилтан албан хаагчдын ажлын цагийг хоногт 1 цагаар богиносгож ажиллуулах хуваарь  гаргаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ханиад, томуугийн халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах үүрэг өгч ажилтан албан хаагчдыг витаминжуулах аяныг өрнүүлэн нийт ажилтан албан хаагч тус бүрд витамин C-г үрэл, уусмалаар тарааж өдөр бүрийн 11 цагаас халуун аарц өгч ажиллаж байна.

5.    Хүнс хөдөө аж ахуйн газрын Төрийн үйлчилгээний албан хаагчдын сул орон тоог хууль эрх зүйн хүрээнд нөхөх зорилгоор сонгон шалгаруулалтыг  2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан ба тус шалгаруулалтаар Техник хэрэгсэл, программ сүлжээ, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд нийт 4 хүн материал, баримт бичгийг бүрдүүлэн өгссөнөөс бичиг баримтын шалгалт, туршлага ур чадварын шалгалт, хууль эрх зүй, үндсэн мэдлэг компьютерын мэдлэг шалгах тестийн шалгалт, ярилцлагыг үе шаттайгаар зохион байгуулж нийт оноогоор У.Цэцэгжаргал -83,5 оноо авч -1 , Ж. Сарай-76,6 оноо авч -2, Т.Пүрэвдэмбэрэл-63 оноо авч-3 дугаар байр эзэлж У.Цэцэгжаргалыг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Техник хэрэгсэл, программ сүлжээ, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2 сар туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэв

Хоёр: Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны хийсэн ажлын мэдээлэл

1.    Жижиг дунд үйлдвэр, хөнгөн, хоршоо, ахуйн үйлчилгээний чиглэлээр 2020 онд хийх гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан.

2.    Сум хөгжүүлэх сангийн программд 3 сумын зээлдэгчийн мэдээллийг нэгтгэн төв сервер лүү илгээлээ. Одоогийн байдлаар 7 сумын программд мэдээллүүдийн алдааг шалгаж дуусах шатандаа байна.

3.    Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд шинээр байгуулагдсан үйлдвэрүүдийн судалгааг гаргаж ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд манай аймагт 8 үйлдвэр шинээр байгуулагдаад байна.

4.    Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах тоног төхөөрөмжийн захиалгын дагуу Ихталын өндөрлөг ХХК нь материалыг Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлээд байна.

5.    Түүхий эдийн агуулахын судалгааг 24 сумаас авч нэгтгэн ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүллээ. Мөн тус газар 7 хоног бүр түүхий эдийн үнийн мэдээллийг хүргүүлж байна.

6.    Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III, Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн аймгийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулан 14 сумаас санал авч нэгтгэлээ. Сумдаас ирсэн саналуудыг дэд хөтөлбөрүүдэд тусган оруулж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэхээр бэлтгэж байна.

7.    03 сарын 02-ны өдрөөс Орон нутаг дахь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний бодит нөөцийн судалгааг гаргаж долоо хоног бүрийн Баасан гарагт нэгтгэн ХХААХҮЯ болон АЗДТГ-т хүргүүлэн ажиллаж байна.

8.    03 сарын 13-нд Аймгийн Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж 2 аж ахуйн нэгжийн 3 нэр төрлийн 5 бүтээгдэхүүн, 18 үйлчилгээний газрын тохирлын гэрчилгээний эрхийн хугацааг сунгалаа.

9.    Улсын Онцгой  Комиссын өгсөн үүрэг даалгаврын дагуу орон нутгийн Жишсэн дундаж хүн амын нэг хоногийн хэрэглээг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний орон нутаг дахь бодит нөөцөд харьцуулан хоногийн нөөцийг сум бүр дээр тооцоолсон судалгааг 03 сарын 14-нд гаргаж аймгийн онцгой комисст хүргүүллээ.

10. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг 03 сарын 19-нд танилцууллаа.

11. Аймгийн хэмжээнд хаврын тариалалтад дутагдах үрийн захиалгыг сумдаас авч нэгтгэн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн. Энэ онд тариалалтад үр тариа 165 тн, малын тэжээл 76.7 тн, төмс 69.7 тн, хүнсний ногооны үр 153.1 кг, төл сонгинын үр 634 кг  тус тус дутагдалтай байна.

12. 2020 онд тарих улаан буудайн үрийн захиалга, нөөцийн судалгааг гаргаж ХХААХҮЯ-ны, Хөдөө аж ахуйг дэмжих санд хүргүүлээд байна. Аймгийн хэмжээнд Тэс, Асгат суманд 2 аж ахуйн нэгж, 7 иргэн нийт 2230 га-д үр тариалах бөгөөд одоогийн байдлаар 67 тн улаан буудайн үрийн нөөцтэй, 165 тн улаан буудайн үр дутагдалтай байна.

13. Газар тариалангийн талбайн хашаажуулалт, ойн зурвасны судалгааг гаргаж ХХААХҮЯаманд хүргүүлсэн. Нийт 2971.5 га тариалангийн талбайг хашиж хамгаалан 2.5 км урттай ойн зурвас байгуулсан байна.

Гурав: Мал үржлийн албаны хийсэн ажлын мэдээ

1.    Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг  даалгаврын дагуу долоо хоног бүрийн лхагва гаригийг “ Малчид тариаланчдаа сонсох” өдөр болгон нийт ажилтан нарт сумдыг хуваарилан өгч нийт 238 малчинтай холбогдсон мэдээллийг нэгтгэлээ.

2.    Ус цаг уур орчны шинжилгээний төв, Онцгой байдлын газар болон  сумдын хөдөө аж ахуйн тасаг, Засаг дарга нартай  утсаар холбогдон хаваржилтын нөхцөл байдлын судалгааг авч нэгтгэн мэдээлэл бэлтгэн  ажиллаж байна.

3.    “Сайн малчин” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан, гүйцэтгэлийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулан хэлэлцүүллээ.

4.    Малын удмын сангийн төвтэй 2020 онд хамтран ажиллах зорилгоор  бод мал, бог  малын зохиомол хээлтүүлгийн техникч бэлтгэх сургалтад суралцуулах хүмүүс, зохиомол хээлтүүлэг хийх малын захиалгын нэгтгэн гаргаж танилцуулахад бэлэн болголоо. Тус захиалгын дүнгээр Улиастай, Идэр, Дөрвөлжин  зэрэг  сумаас 5-аас доошгүй хүнийг сургалтад хамруулна.

5.    Нийт сумдаар бэлчээрийн талбай, худгийн тоо, мал сүргийн усан хангамжийн судалгааг шинэчлэн гаргах ажлыг хийсэн.

6.     “Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах журам” –ыг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын  тайланг Аймгийн бэлчээр ашиглалтын холбоо, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах ажлыг хийлээ.

7.    Ургамал, Улиастай сумын 20 малчинтай утсаар холбогдож хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо.

8.    Долоо хоног бүрийн ЛХАГВА гариг бүр Засаг даргын 99113729 гар утсанд “Төл бойжилт, том малын зүй бус хорогдол”-ийн мэдээг илгээж ажиллаж байна

9.    Долоо хоног бүрийн ЛХАГВА гаригт 24 сумдын мэргэжилтэн нараас “төл бойжилт, том малын зүй бус хорогдлын мэдээг нэгтгэн пүрэв гарагт ХХААЯам, ОБЕГ, ХОХБТ-т холбогдох мэргэжилтэн нарт хүргэж ажиллаж байна.

10. 2018-2019 оны  мал ангилалтанд хамрагдсан буюу ээмэгжүүлсэн малыг “УДАМ ЗҮЙ”-н программд шивэлт хийж оруулж байна.

11. Арьс шир, ноос ноолуурын урамшууллын програмд тулгалт хийн, ХААТасагын мэргэжилтэн, малчин, мал бүхий иргэдэд холбогдох мэдээллээр ханган ажиллаж байна.

12. Идэр, Их-Уул сумын 20 малчинтай утсаар холбогдож хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР