ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам батлагдлаа

A- A A+
ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам батлагдлаа

Монгол Улсын Их Хурлаас 2019 онд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хууль, “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийг тус тус баталсан. Шинэчлэн баталсан хуулиар сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газраас батлахаар заасан. Монгол Улсын Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг батласан байна. Тус журамд дараах өөрчлөлт орсон байна. Үүнд:
1. Бичил, жижиг, дунд ангилалд хамаарах зээлийн хэмжээг тогтоосон;
2. Хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрийг шинэчлэн тусгасан;
3. Дамжуулан зээлдүүлэх арилжааны банкинд тавигдах шаардлагыг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн;
4. Хороо, дэд хорооны гишүүнд тавигдах шаардлагыг бий болгосон;
5. Орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн;
6. Зээлийн мэдээллийн сан үүсгэх, эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгох

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын банкуудын холбоо, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон байна. Ажлын хэсэг  6 удаа хуралдаж журмын төсөлд ирүүлсэн 200 гаруй саналыг авч хэлэлцэн 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц, агуулгыг алдагдуулахгүйгээр зохицуулалтыг нэмж тусгасан аж.