АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНААР 6 СУМАНД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ, 7 СУМАНД ДАЛПУУ ТАТАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

A- A A+
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНААР 6 СУМАНД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ, 7 СУМАНД ДАЛПУУ ТАТАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2020 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Аймгийн Онцгой комисс 81 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Нэг. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор:

а/Зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагт нээхтэй холбогдуулан шалган нэвтрүүлэх 13 цэгийг 2-5 хоногийн хугацаатай ажиллуулах

б/Орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай, Нөмрөг, Сонгино, Асгат, Цагаанхайрхан, Ургамал сумдад ажиллуулах

в/ Гадагш гарч буй тээврийн хэрэгсэл, гаднаас ирж буй хүн бүрээс асуумж авахаар шийдвэрлэв.

г/Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа зэрэг зам даваануудыг онгойлгох ажлыг гуравдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цаг гэхэд гүйцэтгэж дуусахыг “Пирамид проект” ХХК, “Завхан АЗЗА” ТӨХК-иудад үүрэг болголоо.

д/ “Угтах-Зөвлөх” үйлчилгээг эхлүүлж, нийтийн тээврийн автобус, нисэх онгоцны буудал дээр Эрүүл мэндийн газар, бусад тээврийн хэрэгслүүд дээр Мэргэжлийн хяналтын газар тус тус хариуцан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

е/Сум бүрт хяналтын багийг үргэлжлүүлэн ажиллуулж, сумруу орж, гарч буй хөдөлгөөнийг хяналтандаа авч ажиллахыг сумдын Засаг дарга  нарт даалгалаа.

Хоёр: Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан:

а/Өвөлжилт хүндэрч буй  6 суманд 93 тонн өвс үнэгүй, 110 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр нэмж олгох

б/Цас их орсон, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байгаа Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Их-Уул, Тосонцэнгэл сумдад малын бэлчээр гаргах, өвс тэжээл хүргэх зам гаргах зорилгоор далпуу татах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.