Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн А/08 дугаар тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиг үүргийн шинжилгээ хийх, дахин хуваарилах санал боловсруулах, Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтан, албан хаагчдын чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг томилогдож төрийн албаны зөвлөлийн 2019 оны 84 дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/35 дугаар тушаалаар төрийн захиргааны 11-н албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт батлагдсан. Албан тушаалын тодорхойлолт тус бүрийг албажуулж, мөрдүүлэх, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.