Идэр суманд АДРА ОУБ-ын 155.0 мянган ам долларын хөрөнгө оруулалтаар бяслагны үйлдвэр байгуулагдахаар барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2020 оны 6-р сараас үйлдвэр үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байна. Дөрвөлжин суманд Хомын тал Чацаргана ХХК нь Хомын тал ТББ-тай хамтран нийт 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоногт 0.5 тн жимс жимсгэнэ боловсруулах хүчин чадалтай бага оврын үйлдвэр байгуулж шинээр 5 ажлын байр бий болгоод байна. Завхан буурал хоршоо нь Алдархаан суманд сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэр байгуулахаар барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.
Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр ОНХ Сангаас олгохоор шийдвэрлэж тус ажлын хүрээнд нийт 24 сумаас тоног төхөөрөмжийн санал ирж, 380.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болоод байна. Нэг суманд 13.0-15.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг олгоно.
Дэлхийн зөн ОУБ-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих төслийн хүрээнд нийт 28 бүлэгт 150.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүллээ.