Сайн малчин хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сард сум бүр 2019 оны “Малчдын зөвлөгөөн”- өө зохион байгуулалаа. Зөвлөгөөнөөс аймгийн зөвлөгөөнд оролцох төлөөлөгчид, байгаль эх дэлхийдээ ээлтэй нэг малчинг нээлттэй хэлбэрээр сонгосон
“Байгаль эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-ыг 18 шалгуур үзүүлэлтээр шалгаруулж шалгарсан малчдыг шагнаж урамшуулсан. Үүнд:
- Малчдын зөвлөгөөнд оролцогчдоос “Байгаль дэлхийдээ ээлтэй сайн малчин”-аар 5 малчин тодорч тус бүрийг нэг сая төгрөгөөр
- Мал эмнэлгийн ерөнхий газрын нэрэмжит шагналаар 5 малчин,
- Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч шагналаар 5 малчин,
- Хөдөлмөрийн алдар медалиар 5 малчин
- Тэргүүний залуу алтан медалиар 5 малчин тус тус шагнаж урамшуулав.
Зөвлөгөөнөөр 8 зорилтот зөвлөмжийг дэвшүүлэн хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.