МОНГОЛ УЛСАД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

A- A A+
МОНГОЛ УЛСАД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

          Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээг Завхан аймгийн Улиастай суманд 2023 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулан ажиллаа.          

          Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд М.Ганхүлэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар зоотехникч Л.Лхаасүрэн, Монгол Улсын гавьяат малын эмч Д.Ванган, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Балжинням, Мал эмнэлгийн газрын дарга Б.Чимэддорж, аймгийн сумдын хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн газрын тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд, Малын үржүүлэг технологийн нэгжүүд, мал эмнэлэг, үржлийн албаны ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл зэрэг 300 гаруй зочид төлөөлөгчид оролцож салбарын 100 жилийн хугацаанд хөгжиж ирсэн түүхэн замнал, хөгжил дэвшил, салбарт хийгдсэн томоохон ажлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг дүгнэн хэлэлцэж, салбартаа үр бүтээлтэй ажилласан ажилтан албан хаагчдыг шагнаж урамшуулан хүндэтгэл үзүүллээ.

         Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, аймгийн сумдын хөдөө аж ахуйн тасаг, Малын үржүүлэг технологийн нэгжүүд, Мал эмнэлгийн газрын тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд, мал эмнэлэг, үржлийн албаны ахмад, дунд, залуу үеийн төлөөллийн дунд спортын нөхөрсөг тэмцээн, бэсрэг наадам зохион байгууллаа.