4,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ЗАРЛАГДЛАА.

A- A A+
4,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ЗАРЛАГДЛАА.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/326 тоот тушаалаар дараах салбар чиглэлд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Үүнд:

  • Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй
  • Төмсний супер-элит үр үйлдвэрлэл
  • Загвар хоршоо
  • Мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй
  • Нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагаас 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭР: Жижиг, дунд үйлдвэрийн газрын https://sme.gov.mn/login цахим хаягаар хүлээн авна.

Холбогдох мэдээллийг ТУХАЙН АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Ё.БАТЗОРИГ УТАС: 80999178 тодруулна уу.