2023 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2023 оны 06 сарын 15 наас 2023 оны 06 сарын 23-ний хооронд аймгийн Түдэвтэй, Асгат, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Сонгино сумдад хяналт шалгалт хийгдлээ.
Шалгалтаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 27 иргэн, аж ахуй нэгж хамрагдаж, давхардсан тоогоор 112 зөрчил илрүүлж, шалгалтын явцад 23% буюу 26 зөрчлийг арилгуулж, илэрсэн дутагдлыг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн, Зөрчлийн тухай хуулиар холбогдох торгуулийн арга хэмжээ авч ажиллаа.