Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон Улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс 2003 оноос “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэх болсон байна. Энэ жил “Олон Улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Байгууллагын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс алба хаагч нарынхаа гэр бүлийн дунд Дартс-ын тэмцээн зохион байгуулж, “Гэр бүлийн харилцаа”, “ Гэр бүлийн тэгш оролцоо” сэдвээр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран танхимын сургалт тус тус зохион байгуулан ажиллаа.