ХХААХҮЯАМНЫ ЖДҮГАЗРААС ЗАВХАН АЙМГИЙГ 2023 ОНД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨСӨЛД НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙВ

A- A A+
ХХААХҮЯАМНЫ ЖДҮГАЗРААС ЗАВХАН АЙМГИЙГ 2023 ОНД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨСӨЛД НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙВ

               Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 03-04-ны өдрүүдэд Завхан аймагт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалтын нарийвчилсан үнэлгээний шатанд тэнцсэн төслийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ хийлээ.

          Тус аймагт энэ онд нийт 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 16 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс нарийвчилсан судалгааны шатанд 892 сая төгрөгийн санхүүжилт бүхий 7 аж ахуйн нэгжийн төсөл шалгаран үлдээд байна.

       Нарийвчилсан судалгаа хийх ажлын хэсгийн тус аймгийн Улиастай, Алдархаан, Идэр сумдын нийт 7 төсөлтэй танилцав.