Зорилго: “Шинэ хөдөө төсөл”-ийн хүрээнд 2022-2023 онд нийлүүлэгдсэн үр тариа, малын тэжээл тариалах, хадах, тармах, хаман боох зориулалттай трактор, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжид гэрээгээр эзэмшүүлэх, ашиглуулахад оршино.
Тавигдах шаардлага:
- Аж ахуйн нэгжийн товч танилцуулга
- Газар тариалангийн салбарт 5 жил үүнээс тухайн орон нутагт 3 жил ажиллаж байгаа (сумын Засаг даргын тодорхойлолт)
- Аж ахуйн нэгжийн газар тариалангийн үйлдвэрлэлийн эргэлтийн талбай 500 га-гаас дээш байх (Газрын гэрчилгээ, кадастрын зураг)
- Газар тариалангийн үйлдвэрлэлдээ оруулсан өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ (Хөрөнгө оруулалтаар хийсэн арга хэмжээний тайлан, баримт, фото зургийн хамт)
- Тухайн сум орон нутагтаа бүртгэлтэй татвар төлдөг байх (татварын албаны тодорхойлолт, санхүүгийн сүүлийн нэг жилийн тайлангийн хамт)
Материал хүлээн авах газар: аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэс
Хугацаа: 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд аж ахуйн нэгж материалаа битүүмжилж ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй болно.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР