“ХАЙРАА ХАЙРЛАЯ, ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨЕ, ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ”

A- A A+
“ХАЙРАА ХАЙРЛАЯ, ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨЕ, ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ”

        Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх, эрэгтэй, эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлыг мэдээлэх, холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор үндэсний хэмжээнд “Харилцан хүндэтгэе” сарын аяныг зохион байгуулж байна.

        Тус аян 2022 оны 03 сарын 01-нээс 04 сарын 01-ний өдрийн хугацаанд “ХАЙРАА ХАЙРЛАЯ, ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨЕ, ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ” уриан дор зохион байгуулагдах энэхүү нөлөөллийн аянд Завхан аймгийн ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР нэгдэж байна.