Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга, Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 08-001/01 дугаар удирдамжийн хүрээнд уламжлалт цагаан сарын баярын өдрүүдэд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтад хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 15, хүнсний үйлдвэрийн 10 нийт 47 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж давхардсан тоогоор 44 зөрчил илрүүлэн 30 хувийг нь газар дээр нь арилгуулан ажиллаа.
Хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 нэр төрлийн заавар зөвлөмжийг ХХААГ-ын даргын 4/32 дугаар албан бичгээр 24 сумын хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч нарт хүргүүлэн, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 43 иргэнд 2 удаагийн танхимын 4 цагийн сургалт зохион байгууллаа.