Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 09-өөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны 24:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа.
Төсөл хүлээн авах цахим системд нийт 16 аж ахуйн нэгжийн 1,966,738,729 төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна.