Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газраас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улиастай сумын хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт дээр хяналт шалгалт хийлээ. Мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгж “Анх энэрлэн” ХХК, “Мөнххөдрөг” ХХК, “Хадан суурь мөнх” ХХК-ний үйл ажиллагаатай танилцан, хяналт шалгалт хийж ажиллаа.