Бүтээгдэхүүний хаяг, шошгын мэдээллийг хэрхэн зөв унших
талаарх мэдээллийг хүргэе.
Хүнсний сав, баглаа, боодлын шошгонд тавих ерөнхий шаардлагыг стандартаар тогтоосон байдаг. Стандартын дагуу тавигдсан хаяг шошгоос иргэд уг бүтээгдэхүүний талаарх үнэн зөв мэдээллийг авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна:
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр;
- Үйлдвэрлэгчийн нэр, хаяг;
- Хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар;
- Үйлдвэрлэсэн он, сар, өдөр;
- Хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа;
- Хадгалах нөхцөл;
- Тэжээллэг чанар, орц, найрлага;
- Хэрэглэх арга;
- Гаж нөлөө, хориглох заалт.
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго, дагалдах хуудсанд энэ хуулийн 12.3, 12.4-т зааснаас гадна дараах мэдээллийг тусгана:
- Тусгай хоолны дэглэмтэй хүнд зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зориулалт, найрлага болон хэрэглэх заавар;
- Хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулах аргачлал;
- Хүнсний нэмэлт, органик хүнс, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод Монгол Улсад болон олон улсад хэрэглэдэг тэмдэг, тэмдэглэгээг тавьсан байна.
Хяналтын алба