НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯамтай хамтран УЦОСМХ-ийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийтэд мэдээллэсэн зудын эрсдэлийн зургийг үндэслэн Завхан аймгийн 5 сумын малчдын амьжиргааг болзошгүй зудын эрсдэлээс хамгаалахад чиглэсэн яаралтай тусламжийг Алдархаан, Баянтэс, Отгон, Цагаанчулуут, Сонгино сумдын 50 малчин өрхөд үзүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужагийн ажлын хэсэг 2023 оны 02 сарын 11-ний өдөр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, Алдархаан сумын тусламжинд хамрагдсан өрхөд тусламжийн багц гардуулан өглөө.