Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Agripreneurship Challenge” хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинэлэг бизнесүүдийг шалгаруулах нийт 50 сая хүртэлх төгрөгийн шагналын сантай уралдаанд оролцохыг урьж байна.
Бид энэхүү уралдаанаар дамжуулан төслийн хүрээнд бойжуулах хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинэлэг шийдэл болон бүтээгдэхүүнийг тодруулахаар зорьж байгаа бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, хөдөө аж ахуйн салбарт инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж буй бизнес эрхлэгчид оролцох боломжтой юм.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД ДАРЖ авна уу.
Уралдаанд бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Бүртгэл 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 23:00 цаг хүртэл (Улаанбаатарын цагаар) явагдана.