Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ирүүлсэн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо Засаг даргын А/276 дугаар захирамжаар байгуулагдаж төсөл сонгон шалгаруулах дэд хороо 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуралдлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д зааснаар улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг орон даяар нэгэн зэрэг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд цахимаар хүлээн авсан.
Аймгийн хэмжээнд 797,574,383 сая төгрөгийн 13 төсөл цахимд программд баталгаажсанаас төслийн иж бүрдэл шалгах шатанд 11 төсөл хасагдаж, урьдчилсан, нарийвчилсан судалгаанд 2 төсөл шалгаран үлдэж дэд хорооны шатанд 137 сая төгрөгийн 2 төсөл шилжсэн.
Журмын дагуу төсөл сонгон шалгаруулах дэд хороо хуралдаж шалгарсан 2 төслийг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжээр цахим, танхимаар илтгэлийг хамгаалуулан, үнэлгээ өгч, шалгарсан төслүүдийн жагсаалтыг баталлаа.
Урьдчилсан шатны оноо, нарийвчилсан шатны оноо, дэд хорооны гишүүдийн онооны нийлбэрээр төслүүдээ эрэмбэлэн аймгийн Засаг даргын 2022 оны 10 сарын 20-ний өдрийн А/515 дугаар захирамж/ албан бичгээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн.