Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia , Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Alibaba GDT Mongolia Institute and Consulting / "Alibaba ЖиДиТи Монгол" Институттэй хамтран “Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн” аяныг "Хил хязгааргүй брэндийг бүтээцгээе" уриан дор зохион байгуулах гэж байна.
АЯНЫ ЗОРИЛГО: 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дижитал шилжилтэд бэлтгэх, брэнд бүтээх, бараа бүтээгдэхүүнийг нь дотоодын болон гадаадын зах зээлд сурталчлан таниулах
ХЭН ХАМРАГДАХ ВЭ? : 21 аймгийн гарааны болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид
ТАВИГДАХ ШААРДЛАГА: Арга хэмжээнд оролцогч жижиг, дунд үйлдвэрлэгчид нь 2–4 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлсэн байна. Багийн 1-2 гишүүн маркетинг, санхүү, олон улсын худалдааны аль нэг чиглэлийн мэдлэгтэй байх. Оролцогчдын бүтээгдэхүүн нь экспортын шаардлагад нийцсэн байх
БҮРТГЭЛ: 2022.05.25 - 2022.08.20
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSfehS6RUo9LTd.../viewform
I шат – 2022.08.22 - 2022.08.24
II шат – 2022.09.12 - 2022.09.22
III шат – 2022.09.28 - 2022.10.11
ШАГНАЛЫН САН: 1-р байр Alibaba.com платформ дээр дэлгүүр нээлгэх эрх
2-р байр Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал
3-р байр Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал