Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс орон даяар нэгэн зэрэг авч эхэллээ.
ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.
Төсөл хүлээн авах хугацаа:
Эхлэх: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл
Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
Зээл олгох салбар:
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээ
№
Ангилал
Ажилчдын тоо
Зээл олгох хэлбэр
Борлуулалтын орлого
/төгрөг/
Зээлийн хэмжээ /төгрөг/
доод
Дээд
1
Бичил
1-9
Сангаас шууд олгоно
0-100 сая хүртэл
20,000,000
100,000,000
100-200 сая хүртэл
200,000,000
200 саяас дээш
300,000,000
2
Жижиг
10-49
Арилжааны банкаар дамжуулан “JICA-ийн санхүүжилттэй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”
300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл
800,000,000
Дунд
50-199
1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл
Тайлбар 1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль”-д заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.
Тайлбар 2. Жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 5 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг
ЗАВХАН АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
2022.06.06