Хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтан албан хаагчдын нэгдсэн сургалт зөвлөгөөний 2022 оны 04 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулж Онцгой байдлын үед мал, амьтанд баримтлах заавар, стандартын сургалт зохион байгуулахаас гадна, Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримталж байгаа бодлого, өнөөгийн байдал, 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал авч шаардлагатай мэдээ мэдээллийг өгч ажилласан.