Аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/68 дугаар захирамжаар 2022 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Төрийн албан хаагчийн ёс зүйн сахилга хариуцлагын жил-ын хүрээнд Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Ёс зүйн зөвлөлөөс нийт ажилтан албан хаагчдад Ёс зүйн зөвлөлийн 2022 оны жилийн ажлын төлөвлөгөө болон, албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч санал авч ажиллалаа.