Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр, Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Нэг суурин - Нэг бүтээгдэхүүн аян”

A- A A+
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр, Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Нэг суурин - Нэг бүтээгдэхүүн аян”

               Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр, Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Нэг суурин - Нэг бүтээгдэхүүн аян”-г зохион байгуулах 24 сумыг 6 бүст хуваан  Улиастай, Завханмандал, Тэлмэн, Түдэвтэй, Баянхайрхан, Шилүүстэй  сумдад зохион байгуулагдсан сумдын бүсчилсэн уулзалт 11 дүгээр сарын 8-аас 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулагдлаа.

         Сумын удидлагууд, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, малчид, хоршоодын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулав.  Бүсчилсэн уулзалтын үеэр сумдыг  туршлага судлуулах зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, шалгарсан сумдыг   “ Нийтэд танигдсан бүтээгдэхүүн”, “Бэлгийн багц бүтээгдэхүүн”-ээр шагнаж урамшуулав. 

Д/д

Сумын нэр

Хугацаа

Бэлгийн багц бүтээгдэхүүнээр шалгарсан аж ахуйн нэгж, хоршоо, иргэн

Нийтэд танигдсан бүтээгдэхүүн шалгарсан аж ахуйн нэгж, хоршоо, иргэн

1

Төв бүс:

  • Улиастай (уулзах цэг)
  • Алдархаан
  • Яруу

2021.11.08

Улиастай сумын “Булган сор хишиг” ХХК

Улиастай сум “Анд оймсний үйлдвэр”

2

Баруун бүс:

  • Дөрвөлжин
  • Завханмандал (уулзах цэг)
  • Эрдэнэхайрхан
  • Ургамал

2021.11.09

Эрдэнэхайрхан сумын “Алтан авдар” хоршоо

Дөрвөлжин сумын “Үйлст оргил ХХК”

 

3

Зүүн бүс:

  • Тэлмэн (уулзах цэг)
  • Их –уул
  • Тосонцэнгэл
  • Идэр

2021.11.10

Тосонцэнгэл сумын “Анхил дөрвөн баатар” ХХК

  • Тэлмэн сумын Ш.Янжиндулам
  • Тосонцэнгэл сумын “Буян Арвижих түмэн ХХК”

4

Хойд бүс 1:

  • Цэцэн-уул
  • Түдэвтэй (уулзах цэг)
  • Сонгино
  • Сант
  • Нөмрөг

 

2021.11.11

Сонгино сумын  “Эх эв ирээдүй” хоршоо

Нөмрөг сумын “Дээдсийн өв” ХХК

5

Хойд бүс 2:

  • Баянхайрхан (уулзах цэг)
  • Баянтэс
  • Асгат
  • Тэс

2021.11.12

Баянхайрхан сумын “Цэцэн сондор”

Баянтэс сумын “Булаг дэлгэрэх бүлэг”

6

Урд бүс:

  • Цагаанхайран
  • Цагаанчулуут
  • Шилүүстэй (уулзах цэг)
  • Отгон

2021.11.15

 

 

Урд бүсийн хэлэлцүүлэг тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байгаа. Нийт 250 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгуулагдсан байна.

    

 

           

 

 

2. Нийтийн сонсгол 2021 оны 11 сарын 25 нд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн хэрэгжилт, үр дүнгийн  талаар ард иргэдэд мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаа.

  

  

   

3. Ахуйн үйлчилгээ эрхлэгчдэд 2021 оны 12 сарын 03-ний өдөр ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, ахуйн үйлчилгээний стандартын талаар мэдээлэл өгч санал хүсэлтийг хүлээн авч хэлэлцүүлэг, уулзалтыг   Улиастай сумын Засаг даргын тамгын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэстэй  хамтран зохион байгуулав. 5 ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар  шагнаж урамшуулав.Үүнд: Fancy салоны хамт олон /үсчин/ В.Нямсүрэн /нүдний шилний үйлчилгээ/ Б.Отгон / оёдол/, Н.Заяасайхан /гоо сайхан/, Д.Гансүх /гэрэл зураг/ үйлчилгээний төрлөөр  тус тус шалгарсан байна.