Дэлхийн банкны Ази, Номхон далайг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква, Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, дэд ерөнхийлөгчийн туслах Май Бо, Санхүүгийн салбарын Ахлах мэргэжилтэн Үллэ Лохмус, Хувийн хэвшлийн салбарын ахлах мэргэжилтэн Д. Жигжидмаа нарын бүрэлдэхүүнтэй Дэлхийн банкны төлөөлөлтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан тэргүүтэй тус яамны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Я. Эрдэнэсайхан, Хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл нар уулзлаа.
Дэлгэрэнгүй2019 оны 01 сараас 11 сар хүртэл зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Улиастай сумын 5 цэцэрлэг, 1 цайны газар оролцон хоол, цайн дахь давсны агууламжийг 50 хүртэлх хувиар багасгаж, орон нутгийн хэмжээнд “Давс багатай хоол үйлдвэрлэгч” номинацид Улиастай сумын 3-р цэцэрлэг, 4-р цэцэрлэг шалгарлаа.
ДэлгэрэнгүйСум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөс 239 аж ахуйн нэгж, иргэнд 1055.89 сая төгрөгийн зээлийг олгож 133 ажлын байр шинээр бий болоод байна.
ДэлгэрэнгүйИдэр суманд АДРА ОУБ-ын 155.0 мянган ам долларын хөрөнгө оруулалтаар бяслагны үйлдвэр байгуулагдахаар барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2020 оны 6-р сараас үйлдвэр үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байна.
ДэлгэрэнгүйЭнэ оны хаврын тариалалт, хөрс боловсруулалтад дугуйд трактор 31, анжис 23, үр тарианы үрлүүр 22, төмс үрлэгч 9, борной 42, бул 6, сийрүүлэгч 8, сийрүүлэгч 11, бордоо цацагч 1, өргөн холбоо 2 ажилд бэлэн ажилласан.
ДэлгэрэнгүйАймгийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн ОУБ-ын Завхан хангай орон нутгийн хөтөлбөрийн газартай хамтран “Газар тариалан эрхлэгчид”-ийн зөвлөгөөнийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан.
ДэлгэрэнгүйУлсын төсвийн 10,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019 онд Яруу, Дөрвөлжин, Алдархаан сумдад 44-н суурийн 19,4 мянган малыг ангилалтад хамруулж, 20 гаруй гойд ашиг шимтэй мал шалгаруулаад байна.
ДэлгэрэнгүйХүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ, Тэс, Баянтэс сумдын ЗДТГ хамтран 06, 10 дугаар саруудад Тэс омгийн адуунд хянан магадалгааны ажлыг 2 удаа явуулсны үр дүнд 11 дүгээр сард ХХААХҮЯамны сайдын зөвлөлийн хурлаас Тэс омгийн адууг үүлдрээр баталлаа.
ДэлгэрэнгүйСайн малчин хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сард сум бүр 2019 оны “Малчдын зөвлөгөөн”- өө зохион байгуулалаа.
Дэлгэрэнгүй