card

Мэндчилгээ

 

     Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх замаар бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх эрхэм зорилго тавин ажиллаж байна.

        Бид энэхүү зорилгын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр хоршоо, худалдаа үйлчилгээний салбарыг улс, бүсийн зах зээлд өрсөлдөхүйц хөгжлийн шинэ шатанд гаргаж орон нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн, малчин, тариаланч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн, салбарын бодлогын баримт бичиг, хууль тогтоомжтой уялдуулан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөн орон нутагт салбарын үйл ажиллагааг тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

     Түүнчлэн салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээг иргэд олон нийтэд ил тод байх чиглэлээр байгууллагын цахим хуудсаараа дамжуулан мэдээ мэдээллийг түргэн шуурхай нээлттэй хүргэн ажиллах болно.

         Цахим хуудаснаас та бүхэн салбарын хууль эрх зүйн баримт бичиг, хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг авч санал бодлоо чөлөөтэй илэрхийлж салбарын үйл ажиллагааг хөгжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

         Танд төрийн үйлчилгээг хуулийн хүрээнд түргэн шуурхай хүргэн  ажиллах болно.